

MOLOR TRADE

MOLOR TRADE

MOLOR TRADE

MOLOR TRADE
Бизнесийн төрөл

Боловсрол
1999 онд байгуулагдсан “Гурван Тамир” сургууль нь 1–12 дугаар ангийн хамтарсан сургалтын хөтөлбөртэй хувийн сургууль юм. 2019–2020 оны хичээлийн жилд Cambridge Assessment International Education-ийн албан ёсны хүлээн зөвшөөрөл авснаар олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 22 жилийн хугацаанд боловсролын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд “Гурван Тамир” сургууль нь 2009, 2012, 2013 онуудад Баянгол дүүргийн “Тэргүүний хувийн сургууль”-аар, 2014 онд Улаанбаатар хотын “Тэргүүний хувийн сургууль”-аар тус тус шалгарсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй
"Молор Агро Тех" ХХК
Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Молор Агро Тех" ХХК 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогоор мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж "Гурван тамир" дунд сургууль, "Бяцхан тамир" цэцэрлэг , "Их Тамир" Амралт, аялал жуулчлалын цогцолбор, "Тамир" төв, "Олимп" цогцолбор төв зэрэг байгууллагуудын хүнсний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Зочид буудал, Жуулчны бааз, ресторан
"Тамир" төв
7 давхар бүхий Тамир төв зочид буудал, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 1-р давхартаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй караоке, 2-р давхартаа Crown Irish Pub, 3-р давхартаа V.I.P өрөөнүүд, 4-р давхартаа амьд хөгжмийн V club лоунж, 5-р давхартаа зочид буудал, 6-р давхартаа Хурим, хүлээн авалтын Шонхор клуб гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллаж байна.

Спорт цогцолбор, Амралт
"Хүннү Ресорт" Амралт, аялал жуулчлалын цогцолбор
"Эрүүл Монгол хүн" уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг "Хүннү Ресорт" Амралт, аялал жуулчлалын цогцолбор нь байгалийн үзэсгэлэн цогцолсон Хандайтын аманд байрладаг. Нэг дор 650 хүн хүлээн авч амраах хүчин чадалтай зочид буудал, зочин хүлээн авах төв, 20 гэр буудал, чөлөөт цагийн байр болон хурим, хүлээн авалтын задгай талбай бүхий Хандгайт цэцэрлэгт хүрээлэн.

Барилга
"Молор Констракшн" ХХК
Барилга угсралт, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Орон сууц, оффис, зочид буудал, албан байгууллагуудын захиалг ат ажлууд гэх мэт хэд хэдэн төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай. Байгаль орчинд ээлтэй, шинэ техник Канад хавтангийн технологийг нэвтрүүлж байгал орчинд ээлтэй орон сууцжуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.




Компаний танилцуулга
"Молор Трейд" ХХК нь 1991 онд үйл ажилл агаагаа явуулж эхэлснээс хойш боловсрол, барилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, хүнс, сувилал, зочид буудал, үйлчилгээ, эвлэл мэдээлэл, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирлээ. Цаашид ч олон томоохон төслүүдийг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажлын байрны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
1991
86
108
12
онд байгуулагдсан
Төсөл хөтөлбөр
хэрэгжүүлсэн
Байгууллагуудтай
гэрээлсэн
Төрлийн
шагнал
Төсөл хөтөлбөрүүд
ХОЛБОО БАРИХ
Contact Us
Head Office
Хаяг: Баянгол дүүргийн 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Тамир төв.
Утас: +976-95957595
И-мэйл: info@molor-trade.com
Нээлттэй ажлын байр
To apply for a job with Molor Trade LLC please send a cover letter together with your C.V. to: info@molor-trade.com

